Эрхэм зорилго
КОМАЦУ техникийн засвар vйлчилгээг хангах, Монгол улсын авто зам, уул уурхай, эрчим хvчний салбарт хөрөнгө оруулалт хийж, техник vйлчилгээний Азийн тэргvvлэгч компани болох явдал юм.

Зорилт
Бид хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө ажиллаж, техник, vйлчмлгээний засварын чанар, харилцан ашигтай тvншлэлийг зорилт болгоно.

Компаний vйл ажиллагааны ерөнхий чиглэл
Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн худалдаа
Баталгаат засвар vйлчилгээ (шинэ машинуудыг угсарч хэрэглэгчдэд хvлээлгэн өгөх, баталгаат хугацааны завар vйлчилгээ, сургалт)
Техникийн засвар, vйлчилгээ (урсгал засвар, хугацаат техникийн vйлчилгээнvvд)
Эд ангиудын их засвар (хөдөлгvvр, трансмисс, захын дамжуулагч г.м)
Сэлбэг, тос, тослох материалын хангамж
Техникийн ашиглалт, засвар vйлчилгээний сургалт
Тоног төхөөрөмжийн тvрээс

Манай ажлын туршлага
Монголын уул уурхай, зам барилгын машин тоног төхөөрөмжийн засвар vйлчилгээний тэргvvлэх компани болсон.
Багануур ХК, шивээ Овоо ХК, Монголросцветмет нэгдэл, Монполимет ХХК, Монгол Газар ХХК зэрэг алтны уурхайнууд, орон нутгийн нvvрсний уурхайнуудыг хvчин чадлыг нэмэгдvvлэх, Тээврийг хөгжvvлэх, Мянганы замын зэрэг төслvvдийн хvрээнд 130 гаруй уул уурхай, барилга замын машин тоног төхөөрөмжvvдийг нийлvvлсэн.
Сумдын дизель станцуудыг шинэчлэх төслийн хvрээнд 300 гаруй дизель станцуудыг суурилуулж хvлээлгэн өгөв.
Комацу тоног төхөөрөмжийн бvх төрлийн хөдөлгvvр, трансмисс, гидромеханик дамжуулагч, захын дамжуулагч зэрэг эд ангиудад иж бvрэн их засвар, туршилтын ажлыг хийж 3-6 сарын баталгаат хугацааг олгож байна.
Техникийн урьдчилан сэргийлэх (Pm-Clinic) vзлэгийг бvх хэрэглэгчийн машин дээр тогтмол хийж байна.
Зарим том хэрэглэгч, Комацу техник төвлөрсөн газруудадөөрийн засвар vйлчилгээний салбар сvлжээг байгуулж, суурин инженерvvдийг ажиллуулж байна.
Механик операторууд болон өөрийн инженер техникийн ажиллагсадын мэдлэг боловсролыг дээшлvvлэхийн тулд гадаад, дотоодын сургалтыг тогтмол хийж байна.
Хэрэглэгчдийг шаардлагатай сэлбэг материалаар тогтмол хангах сvлжээг бий болгов.
Сэлбэгийн нөөцлөлт, бэлэн байдлыг хангах, өртгийг бууруулах талаар тодорхой шат дараалсан төлөвлөгөөг боловсруулж, vр дvнтэй ажиллаж байна.

Манай хэрэглэгчид
Багануур ХК, Шивээ ОвооХК, Шарын гол ХК болон орон нутгийн нvvрсний уурхайнууд
Монгол Газар, Эрэл, Монполимет, Алтан Дорнод-Монгол, Монгол Алт, Шижир Алт зэрэг алтны 40 гаруй уурхайнууд
Монголросцветмет нэгдэл, Бэрхийн жоншны уурхайнууд
Эрдэнэ зам, ТТТ, Конойке, Монроуд, Бридж, Улаанбаатар зам зэрэг зам, барилгын компаниуд

 

                                Copyright © 2007 KOMITSERVICE LLC. All rights reserved.